ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-03-26 00:00:00 | 190Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 20 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Говь-Алтай аймагт ажиллаж буй нийт хуульчидтай хууль хэрэглээний нэгдмэл ойлголттой болох, тулгамдаж буй асуудлаар санал, мэдээлэл солилцох зорилгоор 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдөр “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүй” сэдэвт сургалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Зөвлөгөөнийг Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах нээж, Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 20 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсан тус арга хэмжээнд хүрэлцэн ирсэн нийт хуульчдад талархал илэрхийллээ.
Зөвлөгөөнд Ерөнхий шүүгч Э.Золбадрах “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх үндэслэлүүд”, шүүгч Ч.Оюунсүрэн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлүүд” сэдвээр тус тус хуулийн зохицуулалт, түүний хэрэглээ, онолын ойлголтын талаар танилцуулж, зөвлөгөөнд оролцогчдоос асуусан асуултанд хариулж, харилцан санал солилцлоо.
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР