ШҮҮГЧИЙН ТУСЛАХУУДЫН АЖИЛД ДОТООД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙВ
2024-03-21 00:00:00 | 221Шүүхийн Тамгын газрын даргын баталсан хэргийн хөдөлгөөний чиглэлээр хийх хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын хуваарийн дагуу тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахуудын ажилд дотоод хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлээ.
Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх комиссын бүрэлдэхүүнд Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Баярцэцэг, Мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Баасанцэрэн, Архив, бичиг хэргийн эрхлэгч Т.Сэргэлэнтөгс нар ажилласан ба ажлын үр дүнг өнөөдөр /2024.03.21/ Ерөнхий шүүгч, шүүгч, шүүгчийн туслахуудыг байлцуулан танилцуулав.
Удирдамжид зааснаар “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”, “Шүүхэд албан хэрэг хөтлөх журам” болон “Шүүхийн шийдвэрийг цахим хуудаст байршуулах журам”-ыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байгаа байдалд дүн шинжилгээ хийж, нэгдсэн системийн ашиглалт, эрх зүйн актын өнгөн хувь бүрдүүлэлт, хэрэг материалыг архивд шилжүүлж байгаа байдал зэрэг чиглэлээр шалгасан бөгөөд цаашид үйл ажиллагаандаа анхаарах асуудлуудыг тодорхойллоо.
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР