“СТРЕСС МЕНЕЖМЕНТ” СУРГАЛТАД ХАМРАГДАВ
2024-02-23 00:00:00 | 146Шүүхийн Тамгын газрын дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу стрессийг хэрхэн даван туулж, зохицуулах аргад суралцах зорилгоор Говь-Алтай аймгийн Насан туршийн суралцахуйн төвтэй хамтран, “Стресс менежмент” сэдэвт сургалтыг өнөөдөр /2024.02.23/ зохион байгууллаа.
Сургалтыг Насан туршийн суралцахуйн төвийн багш М.Даваабаяр, Э.Цэлмэг нар удирдан явуулж, стрессийн үндсэн ойлголтыг тайлбарлаж, стрессийг хэрхэн зохицуулах, тайвшрах аргуудыг танилцуулж, шүүгч, ажилтнуудын дунд стрессийн түвшин тодорхойлох сорилыг ажиллууллаа.
Ингэснээр шүүгч, ажилтнууд өөрсдийн өнөөдрийн стрессийн түвшнийг тодорхойлж, даван туулах аргуудаас суралцсан юм.
Мөн шүүгч, ажилтнуудаас асуусан асуултад хариулж, харилцан ярилцаж, санал сэтгэгдлээ илэрхийлж, хүн бүрийн оролцоог дэмжсэн ач холбогдолтой сургалт боллоо.
Бидний урилгыг хүлээн авч, хамтран ажилласан Говь-Алтай аймгийн Насан туршийн суралцахуйн төвийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлье. Говь-Алтай аймгийн Насан туршийн суралцахуйн төв.
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР