-1

“Шүүхийн иргэдийн төлөөлөгч” нарт зориулсан сургалт зохион байгуулав

2024-02-21 00:00:00    |   102

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалт бүрдүүлснийг Шүүхийн Тамгын газрын даргын 2023 оны А/48 дугаар тушаалаар баталгаажуулсан.

Тус иргэдийн төлөөлөгч нарт сургалт зохион байгуулах ажлын хүрээнд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд оршин суух иргэдийн төлөөлөгч нарт сургалтыг өнөөдөр /2024.02.21/ танхимаар зохион байгууллаа.

Сургалтыг шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Баярцэцэг удирдан явуулж, эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох, сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах, сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга нар шүүх тус бүрийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шат, шүүх хуралдааны явц зэргийн талаар нэмэлт мэдээлэл өгч, иргэдийн төлөөлөгч нарын сонирхсон асуултад хариуллаа.

Сургалтад 12 иргэдийн төлөөлөгч хамрагдаж, тэдэнд гарын авлага тарааж ажиллалаа.

 

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .