-1

СУРАГЧИД ШҮҮХТЭЙ ТАНИЛЦЛАА

2023-05-31 14:53:04    |   85

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/45 дугаар тушаалаар баталсан \"Нээлттэй шүүх\" өдөрлөгийн удирдамж, хөтөлбөрийн дагуу Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургуулийн Н.Нарантуяа багштай 12б ангийн сурагчдад Говь-Алтай аймгийн шүүхийн байгууллагыг танилцуулах арга хэмжээг өнөөдөр /2023.05.31/ зохион байгууллаа. 
\"\"
\"\"

Хөтөлбөрийн дагуу Шүүхийн Тамгын газрын дарга Ж.Ганболд шүүхийн тухай ойлголт, хэрэг хүлээн авахаас шийдвэрлэх хүртэлх процесс ажиллагаа, шүүх хуралдааны явцын талаар мэдээлэл өгч, шүүхийн байрны зохион байгуулалт, шүүх хуралдааны танхим, шүүхийн орчин, нөхцөлтэй танилцуулж, сурагчдын сонирхсон асуултад хариулсан бөгөөд сурагчдаар шүүхийн талаар асуумж бөглүүлэн авч, шүүхийн байгууллагын талаар цахим болон бусад хэлбэрээр мэдээлэл авах боломжийг тайлбарлан өгөв.
\"\"
\"\"
\"\"

Мөн шүүх дэх “Эвлэрүүлэн зуучлах төв”-ийн үйл ажиллагаа, шүүхийн номын санг танилцуулсан ба Шүүхийн Тамгын газрын дарга Ж.Ганболд нийт сурагчдад хандаж сурах их үйлсэд нь амжилт хүсэж, ангийн хамт олонд ном дурсгаснаар арга хэмжээ өндөрлөлөө.
\"\"
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .