АРХИВЫН БАРИМТАД НЭГДСЭН ТООЛЛОГО ЯВУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА
2023-02-28 11:43:46 | 133
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 32 дугаар тушаалаар батлагдсан \"Анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын архивын баримтад нэгдсэн тооллого явуулах тухай\" тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд тус шүүхийн Тамгын газрын даргын тушаалаар архивын баримтад нэгдсэн тооллого явуулах ажлын хэсэг томилогдон ажиллаж байна.
Өнөөдөр /2023.02.28/-ийн ажлын хэсгийн хуралдаанд нэгдсэн тооллого явуулах ажлын зохион байгуулалтын асуудлыг шүүхийн Тамгын газрын дарга Ж.Ганболд танилцуулж, комиссын гишүүдэд чиг үүргийг хуваариллаа.

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
. . .