ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ШҮҮХИЙН ДЭРГЭДЭХ АХМАДЫН САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДАВ
2023-02-03 16:57:09 | 151Монголын шүүхийн ахмадуудын холбооны дүрэмд зааснаар Говь-Алтай аймаг дахь Шүүхийн Тамгын газар нь Шүүхийн ахмадуудын холбооны бүх гишүүдийн хурал, удирдах зөвлөл, холбооны тэргүүний гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг тухай бүрд салбар зөвлөлийн хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.


Ахмад шүүгч, ажилтнуудын зүгээс ахмадын сангийн зарцуулалтын талаар саналаа илэрхийлж, сар шинийн баярыг тохиолдуулан ахмад шүүгч, ажилтнууддаа дэмжлэг үзүүлэх асуудлыг шийдвэрлэлээ.
Мөн нийт гишүүдийн саналаар Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүнээр ахмад шүүгч Д.Сарантуяаг сонгосон байна.
Шинээр сонгогдсон ахмад шүүгч, салбар зөвлөлийн тэргүүн Д.Сарантуяа хэлсэн үгэндээ Шүүхийн Тамгын газартай хамтран хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ олон байгааг дурдаад итгэл хүлээлгэн сонгосон явдалд талархсанаа илэрхийлсэнээр уулзалт өндөрлөлөө.
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
. . .