ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Ж.ГАНБОЛДЫН “ШҮҮХЭД ЗҮТГЭСЭН 40 ЖИЛ” НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО
2022-04-22 18:39:03 | 148Тус аймаг дахь Шүүхийн Тамгын газрын дарга Ж.Ганболдын “Шүүхэд зүтгэсэн 40 жил” номын нээлт өнөөдөр /2022.04.22/ шүүхийн сургалтын танхимд боллоо.





Тэрээр энэхүү номоо бичихдээ түүхэн баримтад тулгуурлаж, түүх түүхээрээ үлдэх ёстой гэдгийг эрхэм зорилгоо болгож, өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралаа хүүрнэн өгүүлэхийг зорьжээ.
Нээлтийн арга хэмжээнд оролцогчид номын зохиогчид баяр хүргэж, сэтгэгдлээ илэрхийлж, сэтгэлийн дэм, урам нэмсэн халуун дулаан уур амьсгалтай, дурсамж дүүрэн арга хэмжээ болж өндөрлөлөө.

Номын цагаан буян түгэн дэлгэрэх болтугай.
. . .