ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Д.ЗҮМБЭРЭЛЛХАМ, ГИШҮҮН А.НАСАНДЭЛГЭР НАР ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХҮҮД, ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАРТ АЖИЛЛАВ
2022-04-12 11:15:17 | 136


1. 2012 оноос хойш албан хэрэгцээнд тасралтгүй ашиглаж байгаа автомашинд эвдрэл гэмтэл байнга гарч, цаашид шүүгчийн аюулгүй байдалд эрсдэл бий болох нөхцөл бүрдэж байгаа учраас автомашины асуудлыг шийдвэрлүүлэх;
2. Шүүх хуралдаанд цахимаар оролцох хэргийн оролцогчийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаатай холбоотойгоор шүүх хуралдааны танхимыг онлайн төхөөрөмжөөр шинэчлэн тохижуулах;
3. Шүүхийн архивын баримтыг хадгалах стандартад нийцсэн нягтаршуулсан шүүгээтэй болж, архивын хадгалалт хамгаалалт, баримт бичгийн аюулгүй байдлыг хангахад дэмжлэг авах;

Танилцуулгын дараа Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд өөрчлөн байгуулагдаж, шүүхийн ерөнхий зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ томилогдсоноос хойш 4 сарын хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил болон шүүхийн ерөнхий зөвлөл, чиг үүргийн хороод, гишүүдийн ажил үүргийн хуваарь, ажлын горимын талаар танилцуулж, шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэлээ.
Тэрээр энэ хугацаанд батлагдсан дүрэм, журмуудыг судлах, хэрэгжүүлэх ажилд их анхаарал тавих хэрэгтэйг тэмдэглэн хэлээд дутуу дулимаг ойлгосноос хэрэгжүүлэх боломжгүй гэж хойш сууж болохгүй, ухарч няцахгүйгээр дүрэм, журмуудыг хэрэгжүүлэх нь бидний үйл ажиллагааны талаар олон нийтэд илүү зөв ойлголт өгөх, шүүх хуралдааныг шуурхай, зохион байгуулалттай явуулах ажилд ахиц гарна гэдгийг дурдаж байлаа.
Мөн Говь-Алтай аймгийн шүүхийн талаар Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн гомдол саналгүй, шүүхийн тамгын газар үйл ажиллагаандаа шинэ сэргэг арга барил нэвтрүүлж, хэрэгжүүлж байгааг сайшаан тэмдэглэж, шийдвэрлүүлэхээр тавьсан асуудлуудыг шүүхийн ерөнхий зөвлөлөөс судалж ажиллахаар боллоо.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Насандэлгэр шүүхийн ерөнхий зөвлөлийн чиг үүргийн хороод, ажлын албаны зохион байгуулалтын бүтэц, хуульд заасан 5 чиг үүргийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар болон шинээр батлагдсан журмуудын онцлох зохицуулалт, уялдаа холбоо, цаашид батлагдах бодлогын баримт бичгийг батлуулах ажлыг эхлүүлсэн, ямар шатандаа явагдаж байгаа зэрэг асуудлыг тус тус танилцууллаа.
Үүний дараа шүүгч нар асуулт асууж, хариулт авч, шүүхийг тойргийн журмаар байгуулах асуудалд өөрсдийн байр сууриа илэрхийлж, бусад асуудлаар харилцан санал солилцсон юм.

Тус шүүхийн Тамгын газраас Говь-Алтай аймгийн хуулийн байгууллагын удирдлагуудыг урьж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүнийг оролцуулан хамтарсан уулзалтыг тухайн өдөр зохион байгуулсан ба хуулийн байгууллагын удирдлагууд шүүх, шүүхийн тамгын газартай үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулж, хамтран ажилладаг талаар чиглэл тус бүрээр танилцуулж, цаашид ямар асуудлаар хамтран ажиллах боломжтой талаар саналаа илэрхийллээ.
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
. . .