-1

Шүүхийн залуучуудын зөвлөл 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө баталлаа.

2022-01-07 17:24:54    |   94


Говь-Алтай аймаг дахь Шүүхийн залуучуудын зөвлөл нь 2009 оноос одоог хүртэл тасралтгүй 12 жил үйл ажиллагаагаа хэрэгжүүлэн ажиллаж, \"сургалт танин мэдэхүй”, \"спорт”, \"урлаг соёл”, \"нийгэм эрүүл мэнд”-ийн хэсгүүдэд хуваагдан шүүгч, ажилтнуудын чөлөөт цагийг үр ашигтай өнгөрүүлэх, мэдлэг боловсролыг дээшлүүлэх, хөгжүүлэх, зөвлөлийн үйл ажиллагааг гадагш сурталчлан таниулах чиглэлээр тухайн онд хийгдэх ажлын төлөвлөгөөгөө жил бүр батлан үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна. 
Шүүхийн залуучуудын зөвлөлийн нийт гишүүдийн ээлжит хуралдаан өнөөдөр /2022.01.07/ боллоо. 
\"\"

Хуралдааныг нээж, Шүүхийн залуучуудын зөвлөлийн тэргүүн, шүүгч Н.Оюунбилэг хэлэлцэх асуудлуудыг, хэсгийн ахлагч нар 2022 оны хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг тус бүр танилцуулж, хэсгүүдийн хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд гишүүд санал, дүгнэлтээ илэрхийлж, Шүүхийн залуучуудын зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан юм. 
Мөн хуралдаанаар \"Шүүхийн залуучуудын зөвлөлийн үйл ажиллагааны журам”, “Манлайлагч залуу, шилдэг хэсэг шалгаруулах журам”-ыг тус тус хэлэлцэн нэмэлт, өөрчлөлт оруулан баталлаа. 
\"\"

. . .