Байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг шинэчлэн баталлаа.
2022-01-07 17:19:16 | 83Шүүхийн Тамгын газрын даргын 2022.01.03-ны өдрийн А/01 дүгээр тушаалаар байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг томилогдож, өнөөдөр /2022.01.07/ шинэчилсэн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын төслийг хамт олны хуралдаанд танилцуулж, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцүүллээ.
Хөдөлмөрийн дотоод журмын төслийг Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай уялдуулан боловсруулсан ба шүүгч, ажилтнуудын саналыг тусгаж, шүүгч, ажилтны 100 хувийн саналаар тус журмыг шинэчлэн баталлаа.
. . .