“БИД МАРТААГҮЙ” арга хэмжээ зохион байгууллаа.
2021-12-01 16:36:58 | 88Шүүхийн 12 дугаар сард ажил хариуцсан багаас санаачлан ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан “Бид мартаагүй” арга хэмээг зохион байгууллаа.
Хүний дархлал хомсдлын вирусээр /ХДХВ/ хүмүүст халдварлаж, дархлалын тогтолцоог гэмтээж, улмаар үхэлд хүргэдэг энэ өвчний талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор НҮБ-ын гишүүн улс орнууд 1988 оноос эхлэн “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр”-ийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлсээр ирсэн.
ДЭМБ-ын мэдээлснээр олон улс оронд дархлалын олдмол хомсдол өвчинтэй 40 сая хүн байна. Дэлхий даяар жилд 65-70 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, үүний 20 хувь нь нас бардаг байна.
Дэлхий дахинд Коронавирус /COVID-19/-н халдвар дэгдсэнээс хойш хүн төрөлхтөний бусад аюултай өвчний талаарх анхаарал суларсан тул энэ өдөр ХДХВ, ДОХ-оос сэргийлэх, эрсдэлт бүлгийн хүн амыг ялгаварлан гадуурхалтаас ангид байлгах чиглэлээр төр, иргэний нийгэм, иргэн бүрийн анхаарлыг хандуулах зорилгоор “БИД МАРТААГҮЙ” арга хэмжээний хүрээнд нийт шүүгч ажилтнуудад ДОХ-ын талаарх мэдээлэл түгээж, эв санааны нэгдэл, итгэл найдварын бэлгэ тэмдэг улаан тууз энгэртээ зүүж, бүтэн өдрийн турш ДОХ-ын эсрэг дэлхий нийттэй дуу хоолойгоо нэгтгэлээ.
. . .