Эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг танилцуулав.
2021-10-11 14:48:46 | 100Шүүхийн Тамгын газрын 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон Шүүхийн 10 дугаар сарын ажил хариуцсан багийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч, түүний туслахын 2021 оны 03 дугаар улиралд гүйцэтгэсэн ажил, үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлээ.
Хяналт-шинжилгээ, үнэлгээний удирдамжид заасан 9 чиглэлээр 2021.10.05-2021.10.08-ны өдрүүдэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах П.Эрдэнэцэцэг өнөөдөр /2021.10.11/ танилцууллаа.
Энэ жилийн хувьд улирал бүр дээрх чиглэлээр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа ба ингэснээр ажил сайжирсан дүн гарсан байна.
. . .