-1

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН ЦАХИМ СУРГАЛТ ЯВАГДЛАА.

2021-06-29 12:05:10    |   93

\"\"
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн захиргааны ажилтнуудын хэргийн хөдөлгөөний удирдлагын талаарх ажил үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэгийг гүнзгийрүүлэх, харилцаа хандлага, ёс зүйн болон ажил үүргийн ахисан түвшний мэдлэг чадварыг эзэмшүүлэх зорилгоор зохион байгуулсан сургалт 2021 оны 06 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд явагдлаа.
Сургалтын эхний өдөр “Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдвийн хүрээнд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх”, “Шүүх хуралдааны бэлтгэл хангах”, “Шийтгэх, цагаатгах тогтоол гардуулах гомдол гаргах хугацаа тоолох” дэд сэдвүүдээр, “Харилцаа хандлага, ёс зүй” сэдвийн хүрээнд Төрийн удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч А.Алтанзул “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ”, “Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг” дэд сэдвүүдээр, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдвийн хүрээнд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг  “Шүүхийн харьяалал”, “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр”, “Шүүх хуралдааны бэлтгэл хангах”, “Шийдвэрийг гардуулах, гомдол гаргах хугацаа тоолох”  дэд сэдвүүдээр,   “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдвийн хүрээнд Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл “Шүүхийн харьяалал”, “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр”, “Шүүх хуралдааны бэлтгэл хангах”, “Шийдвэрийг гардуулах, гомдол гаргах хугацаа тоолох”  дэд сэдвүүдээр тус тус хичээлийг  удирдан явууллаа..
Сургалтын хоёр дахь өдөр  буюу 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар “Эрүүгийн эрх зүйн бодлого бодох аргачлал”, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр “Иргэний эрх зүйн бодлого бодох аргачлал”, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа “Захиргааны эрх зүйн бодлого бодох аргачлал” дэд сэдвүүдээр сургалтыг тус тус удирдан явуулсан юм.
Сургалтад тус аймаг дахь Шүүхийн тамгын газрын нийт 18 ажилтан хамрагдлаа.

. . .