“Алтай” радиод ярилцлага өглөө.
2021-06-25 12:00:23 | 97Олон нийтийг мэдээллээр хангах ажлын хүрээнд өнөөдөр /2021.06.25/ Шүүхийн тамгын газрын дарга Ж.Ганболд 2021 оны эхний хагас жилийн шүүн таслах ажлын дүн, мэдээний талаар орон нутгийн “Алтай” радиод ярилцлага өглөө.
2021 оны эхний хагас жилд Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүх, захиргааны хэргийн анхан шатны шүүх нь эрүүгийн 59 хэрэг, зөрчлийн 150 хэрэг, иргэний 279, захиргааны 27 хэрэг, нийт 515 хэргийг хянан шийдвэрлэжээ. Мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний санал 7, сэжигтнээр баривчлах шүүхийн зөвшөөрөл авахаар ирүүлсэн санал 4-г тус тус хэлэлцэж шийдвэрлэсэн байна.
Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оны мөн үеэс 34,1 хувиар өссөн, зөрчлийн хэрэг 18,1 хувиар өссөн, иргэний хэрэг 40,6 хувиар буурсан, захиргааны хэрэг 2,5 дахин өссөн, эвлэрүүлэн зуучлалын өргөдөл 36,3 хувиар буурсан үзүүлэлт тус тус гарч байна.
Давж заалдах шатны шүүх эрүүгийн 20, зөрчлийн 7, иргэний 10 хэрэг тус тус шийдвэрлэсэн ба шийдвэрлэсэн хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад эрүүгийн хэрэг 9 хувиар, иргэний хэрэг 47,3 хувиар, зөрчлийн хэрэг 12,5 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
. . .