Хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг танилцуулав.
2021-05-31 11:18:35 | 94Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 29 тоот тушаалын дагуу 2021 оноос улирал бүр хэргийн хөдөлгөөний удирдлагын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхээр болсон.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2021 оны 1 дүгээр улирлын хэргийн хөдөлгөөний удирдлагын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, хэрэгжилтийг хангах тухай албан бичиг ирүүлсэнийг өнөөдөр /2021.05.31/ шүүхийн захиргааны ажилтнуудад танилцууллаа.
Шүүхийн тамгын газрын дарга Ж.Ганболд илэрсэн зөрчлийг арилгах, хяналтыг сайжруулах, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр хугацаатай үүрэг даалгавар өгч, цаашид үйл ажиллагаандаа анхаарах асуудлыг тодорхойлж, харилцан ярилцлаа.
. . .