-1

“Хувь хүний төлөвшил ба ёс зүй” сэдэвт лекц зохион байгуулагдлаа.

2021-03-26 09:58:10    |   92


Шүүхийн 3 дугаар сарын ажил хариуцсан багаас санаачлан өнөөдөр /2021.03.26/ сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэнг урьж, “Хувь хүний төлөвшил ба ёс зүй” сэдэвт лекц зохион байгууллаа.
\"\"
Тус арга хэмжээнд шүүхийн захиргааны нийт ажилтнууд хамрагдсан ба Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн мэргэжлийн үйл ажиллагаанд ёс зүйтэй байх, хувь хүний ухамсар, төлөвшил, түүнээс шалтгаалах бусдын хандлагын хамаарлын талаар сүүлийн үеийн сургалтын арга барилыг ашиглан, харилцан ярилцах хэлбэрээр лекц уншлаа. 
\"\"
\"\"
\"\"
Урилгыг хүлээн авч, шүүхийн захиргааны ажилтнуудын хөгжил, мэдлэгт үнэтэй хувь нэмэр оруулсан Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэнд талархал илэрхийлье.
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .