-1

“Хүүхэд хүмүүжлийн эерэг арга” сэдэвт сургалтын талаар танилцууллаа.

2021-03-26 09:55:52    |   88


Говь-Алтай аймаг дахь хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газраас байгууллагуудын эцэг, эхийн зөвлөлийн ахлагч нарыг оролцуулан “Хүүхэд хүмүүжлийн эерэг арга” сэдэвт сургалтыг 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулжээ. 
\"\"
Тус сургалтад Шүүхийн тамгын газрын нягтлан бодогч бөгөөд байгууллагын эцэг, эхийн зөвлөлийн ахлагч Э.Баярмагнай оролцож, өнөөдөр /2021.03.26/ шүүгч, ажилтнуудад сургалтын явцад яригдсан, анхаарч хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл хийж, мэдээллийн төгсгөлд “Өнгөний сорил” ажиллуулж, цаашид эцэг, эхийн зөвлөл хэрхэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх талаар танилцууллаа.
Тус аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, Шүүхийн тамгын газрын эцэг, эхийн зөвлөл нь Шүүхийн тамгын газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/12 дугаар тушаалаар шинэчлэн байгуулагдсан бөгөөд зөвлөлийн ахлагчаар нягтлан бодогч Э.Баярмагнай, гишүүдэд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн, шүүгчийн туслах Ө.Халиунаа нар томилогдон үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна.

. . .