-1

Шүүгч, ажилтнууд бүжгийн урлагт суралцаж эхэллээ.

2021-03-24 17:16:51    |   91

\"\"
Шүүгч, ажилтнуудын соёл, урлагийн мэдрэмжийг хөгжүүлэх, эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, тэдний эерэг сэтгэл хөдлөлийг нэмэгдүүлж, стрессийг даван туулахад туслах арга замыг нээх боломж олгох зорилгоор тус Шүүхийн тамгын газраас шүүгч, ажилтнуудыг бүжгийн урлагт суралцуулах ажлыг зохион байгууллаа.
Говь-Алтай аймагт “Урин бүжихүй” бүжгийн клуб шинээр нээгдэж, тус аймагт бүжгийн урлагийг түгээн дэлгэрүүлэх, орон нутгийн иргэдийн эрүүл мэндийг дэмжих, тэднийг хөгжүүлэх үйл ажиллагаагаа эхлүүлжээ. 
Тус бүжгийн клубтэй хамтран, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, бүжигчин Д.Сүхчулууны удирдлага дор 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс шүүгч, ажилтнууд бүжгийн урлагт суралцаж эхэллээ.

. . .