-1

Шүүхийн 1 дүгээр сарын ажил хариуцсан багаас санаачлан 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Зөрчил шалгах үйл ажиллагаанд анхаарах асуудлуудыг тодорхойлж, харилцан санал солилцсон уулзалт зохион байгууллаа.

2021-01-25 15:45:51    |   147

 
Тус уулзалтад эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа, шүүгч Г.Мөнхтулга, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах, шүүгч Ч.Оюунсүрэн, Шүүхийн Тамгын газрын дарга Ж.Ганболд болон шүүхийн захиргааны ажилтнууд, Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн дарга, цагдаагийн ахмад Л.Гантулга, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий алба хаагч нар оролцов.phim luyen nghe tieng anh Phim truyền hình ngắn phim ảnh wakestudent.com
Уулзалтыг Шүүхийн тамгын газрын дарга Ж.Ганболд нээж, сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа шүүхээр шийдвэрлэгдсэн зөрчлийн хэргүүдэд хийсэн дүгнэлт, судалгааг танилцууллаа. 
Уулзалтын үеэр Ерөнхий шүүгч, шүүгч нар санал сэтгэгдлээ илэрхийлж байсан ба цаашид үйл ажиллагаандаа анхаарах асуудлуудыг тодорхойлж, харилцан санал солилцлоо.
Үүний дараа шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий алба хаагчдыг байлцуулан 2020 оны төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэн дүгнэж, 2021 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг ярилцаж, баталлаа. 
Мөн онцгой нөхцөл байдал үүссэн үед хамтран ажиллах төлөвлөгөөний төслийг хэлэлцэж, Аймгийн онцгой комисстой хамтарсан уулзалт зохион байгуулж, заавар зөвлөмж авсаны дараа батлахаар боллоо.

. . .