Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтарсан уулзалт зохион байгуулав.
2021-01-22 15:07:52 | 150Шүүхийн 1 дүгээр сарын ажил хариуцсан багаас санаачлан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.10-т заасан \"шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн статистик мэдээлэлд хяналт тавьж, холбогдох байгууллагад шаардлага тавих” шүүгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх болон үйл ажиллагаанд тулгарч буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилгоор Шүүх, Шүүхийн Тамгын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хамтарсан уулзалтыг өнөөдөр /2021.01.21/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хурлын танхимд зохион байгууллаа.
Уулзалтад Ерөнхий шүүгч Д.Сарантуяа, Ц.Үйтүмэн, шүүгч Н.Оюунбилэг, Ч.Мөнхтуяа, Ч.Оюунсүрэн, шүүхийн Тамгын газрын дарга Ж.Ганболд болон шүүхийн захиргааны ажилтнууд, аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, шийдвэр гүйцэтгэгч нар оролцлоо.phim luyen nghe tieng anh Phim truyền hình ngắn phim ảnh wakestudent.com
Уулзалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, дэд хурандаа Э.Бадамсамбуу нээж, Цагдан хорих байрны дарга, ахмад Г.Ганбат тус газрын танилцуулга, цагдан хорих байрны үйл ажиллагаа, Коронавирус /Covid-19/-т халдварын үеийн нөхцөл байдалтай холбоотой хэрэгжүүлсэн ажлын талаар танилцууллаа.
Мөн шийдвэр гүйцэтгэх тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Б.Оюунтуяа иргэн, захиргааны хэргийн шүүхийн гүйцэтгэх хуудасны өмнөх оны үлдэгдэл болон 2020 онд шинээр хүлээн авсан гүйцэтгэх хуудасны биелэлтийн талаарх мэдээллийг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, ахмад Г.Мөнхзул хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа, зөрчлийн хэргийн шийдвэр гүйцэтгэлийн талаарх мэдээллийг тус тус хийлээ.
Үүний дараа Ерөнхий шүүгч, шүүгч нар тус тусын чиглэлээр болон Коронавирус /Covid-19/-т халдварын нөхцөл байдлын үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ШШГГазрын дарга, шийдвэр гүйцэтгэгч нараас асуулт асууж, шүүхийн шийдвэрийн бодит биелэлтийн талаар санал, дүгнэлтээ илэрхийллээ.
Уулзалтын төгсгөлд Шүүхийн тамгын газрын дарга Ж.Ганболд тус уулзалтыг тодорхой үр дүнд хүрсэн, ач холбогдолтой боллоо гэдгийг тэмдэглэн хэлээд шүүхийн захиргааны үйл ажиллагаатай холбоотой яригдсан 2 асуудалд албан бичгээр асуудлыг хүлээн авч, холбогдох журмын дагуу шийдвэрлэхээ илэрхийллээ.
Мөн уулзалтад оролцогчид 2 байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд хэрэглэгдэх дүрэм, журам, зааварт өөрчлөлт орсон болон шинээр батлагдсан тохиолдолд тухай бүрт харилцан мэдээлэл солилцож байх саналыг хэлэлцэж, үйл ажиллагаандаа хэвшүүлэхээр боллоо.
Уулзалтын дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, дэд хурандаа Э.Бадамсамбуу цагдан хорих байрны дотоод зохион байгуулалттай танилцууллаа.
. . .