-1

“СЭТГЭЛ ЗҮЙН БОЛОВСРОЛ БА ДОТООД АМАР АМГАЛАН” СУРГАЛТАД ХАМРАГДАВ

2025-11-14 00:00:00    |   109

Шүүхийн 11 дүгээр сарын ажил хариуцсан багаас санаачлан сэтгэл зүйч Н.Сарангэрэлийг урьж, шүүгч, ажилтнуудад зориулсан дотоод сургалтыг өнөөдөр /2025.11.14/ зохион байгууллаа.

Сургалтаар сэтгэл зүй болон эрүүл мэнд хоорондын уялдаа холбоо, сэтгэл зүйн боловсрол хувь хүний өөрийгөө таньж мэдэхээс эхлэх талаар тайлбарлаж, стресс ба сэтгэл зүйн дархлаа, стресс хүнд хэрхэн нөлөөлдөг, түүний шалтгаан нөхцөл, бууруулах арга зэрэг сэдвийн хүрээнд сургалт орлоо.

 

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .