-1

 УУЛЗАЛТ-ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-02-17 00:00:00    |   27


Шүүхийн 2 дугаар сарын ажил хариуцсан багийн ажлын төлөвлөгөөнд тусгасны дагуу Говь-Алтай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтарсан уулзалт-ярилцлагыг өнөөдөр /2025.02.17/ зохион байгууллаа.

 


Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд Улсын бүртгэлийн хэлтэстэй тогтмол хамтарч ажилладаг бөгөөд хамтарч ажиллахад хүндрэл бэрхшээл бий эсэх, цаашид хамтын үйл ажиллагаандаа анхаарах асуудлыг тодорхойлох, мөн иргэд тус хэлтсийн шийдвэрлэвэл зохих асуудлаар шүүхэд хандах тохиолдол гарч байгаа тул асуудлыг нэг мөр ойлгох, харилцан санал солилцох зорилгоор тус уулзалт-ярилцлагыг зохион байгуулсан юм. 


Уулзалт-ярилцлагад Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох, шүүгч Ч.Энхтөр, Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг, шүүгч Ч.Мөнхтуяа, шүүхийн захиргааны ажилтнууд, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга  Г.Чүлтэмжамц, Улсын ахлах бүртгэгч Б.Энхзаяа болон бусад ажилтнууд оролцлоо. 


Уулзалт-ярилцлагын төгсгөлд Ерөнхий шүүгч Ш.Баттогтох харилцан мэдээлэл солилцсон ач холбогдолтой арга хэмжээ болсоныг дурдаад Улсын бүртгэлийн хэлтсийн хамт олонд ажлын амжилт хүслээ. 


ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .