-1

Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрууллаа

2024-12-02 00:00:00    |   6

 

Говь-Алтай аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, Шүүхийн тамгын газар нь харьяаллын дагуу "Марал-Алтай” өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран ажилласаар ирсэн билээ.

Шүүхийн 11 дүгээр сарын ажил хариуцсан багаас санаачлан "Марал-Алтай” өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран өнөөдөр /2024.12.02/ шүүгч, ажилтнуудыг сахарын болон элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээнд хамрууллаа.

Үзлэг, шинжилгээнд нийт 28 шүүгч, ажилтан хамрагдаж, зөвлөгөө мэдээлэл авсан юм.

 

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .