ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-11-08 00:00:00 | 36Тус аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын дунд тэдний эрүүл мэнд, хөгжлийг дэмжих, чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх зорилгоор волейболын тэмцээнийг 2024.11.07-ны өдөр зохион байгууллаа.
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, Шүүхийн Тамгын газрын ажилтнууд 5 баг болон тэмцээнд оролцож,
Эрэгтэй төрөлд: Мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Баасанцэрэн ахлагчтай баг,
Эмэгтэй төрөлд: Шүүгчийн туслах Л.Баасансүрэн ахлагчтай баг тус тус тэргүүлж, сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг ахлагчтай баг 2 дугаар байрт шалгарч, мөнгөн шагналаар шагнууллаа.
Баг, тамирчдад спортын өндөр амжилт хүсье!
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
. . .