-1

“ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БОЛОН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ТУШААЛ ЭРХЭЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ХЭМ ХЭМЖЭЭ”-Г ТАНИЛЦУУЛЛАА

2024-10-25 00:00:00    |   43

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 109 дүгээр тогтоолоор “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ”-г баталсан бөгөөд энэхүү хэм хэмжээг өнөөдөр /2024.10.25/ шүүхийн захиргааны ажилтнуудад танилцуулав.

Танилцуулгын төгсгөлд шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Баярцэцэгийн зүгээс нийт ажилтнууд ёс зүйн хэм хэмжээг үйл ажиллагаандаа чанд мөрдөж ажиллах чиглэлийг өгсөн бөгөөд ёс зүйн дэд хорооны гишүүдийн зүгээс шүүхийн захиргааны ажилтнууд хувцаслалтдаа анхаарах, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд зааснаар аливаа арга хэмжээнд идэвхтэй, бүрэн хамрагдаж байх нь тухайн ажилтны зайлшгүй мөрдөх ёс зүйн хэм хэмжээ болохыг илэрхийлсэн байна.

 

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .