ЦАХИМ ОРОЛЦОГЧИЙН БАТАЛГАА
2024-09-06 00:00:00 | 54ЦАХИМ ОРОЛЦОГЧИЙН БАТАЛГАА
П.Хххххх холбогдох Эрүүгийн хэрэгт шүүх хуралдаанд (анхан шат, давж заалдах шат, хяналтын шатны шүүх хуралдаан) оролцогч нь зайнаас буюу цахимаар шүүх хуралдаанд оролцохоор мэдэгдсэн бөгөөд дараах журамтай танилцав.
- Цахимаар оролцогч нь шүүх хуралдаанд цахимаар оролцох нөхцөл, шаардлагыг хангах тоног төхөөрөмж, техник хэрэгсэл /ухаалаг гар утас, таблет, зөөврийн болон суурин компьютер гэх мэт/, холбогдох систем хангамжийг суулгасан /zoom гэх мэт/, онлайн холбоос /цахим сүлжээнд холбогдсон байх, дата ашиглах гэх мэт/-ыг хувьдаа бүрэн хангасан болно.
- Цахимаар оролцогч нь өөрөөс шалтгаалах техникийн нөхцөл, бололцоог бүрдүүлж, технологийн горимтой холбоотой хувийн нууцлалыг өөрөө хамгаалж, дүрсээ тод, дуугаа чанга өгнө.
- Цахимаар оролцогч нь зайнаас буюу цахимаар явагдаж байгаа шүүх хуралдааны бичлэгийг хийхийг хориглох бөгөөд бичлэг хийсэн тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээнэ.
- Шүүх хуралдаанд цахимаар оролцогч өөрөөс шалтгаалах техникийн нөхцөл бололцоог бүрэн хангаагүйгээс зайнаас буюу цахимаар явагдаж байгаа шүүх хуралдаанд саатал гаргасан нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.
- “Шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журам”-тай /judcouncil.mn......../ танилцсан, шүүх хуралдаанд цахимаар оролцох дэгийг хүлээн зөвшөөрч байна.
Энэхүү баталгааг, цахимаар шүүх хуралдаанд оролцох дэг зөрчсөн тохиолдолд цахимаар оролцогчийг цахим шүүх хуралдаанаас гаргаж (системээс гаргаж) шүүх хуралдааныг үргэлжлүүлэх, Зөрчлийн тухай хуулийн 15.5-д заасан хариуцлагыг хүлээлгэх болно.
ЖУРАМТАЙ ТАНИЛЦСАН, БАТАЛГАА ГАРГАСАН:
Цахимаар оролцогч: Яллагдагчийн өмгөөлөгч /........................../ А.Ххххххххх /
гарын үсэг нэр
Он, сар, өдөр: 2024 оны ......... сарын ........ өдөр
БАТАЛГАА ГАРГУУЛСАН:
ШҮҮГЧИЙН ТУСЛАХ..................................................../ Б.Ххххххх /
Он, сөр, өдөр: 20.... оны ........ сарын ....... өдөр