Уулзалт-ярилцлага зохион байгууллаа
2024-05-16 00:00:00 | 145Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байгаатай холбоотойгоор Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тус аймгийн Цогт, Бигэр сумдад 2024.05.12-2024.05.13-ны өдрүүдэд уулзалт ярилцлага зохион байгууллаа.
Уулзалтанд Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн захиргааны хэргийн дагнасан шүүхийн зорилго, хэрэг маргааны харьяалал, захиргааны шийдвэр гаргах ажиллагаа, түүний шийдвэрийг шүүхээс хэрхэн хянадаг болох, хэрэг, маргааныг шийдвэрлэх тусгай журмын талаар, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ шүүхээр түгээмэл шийдэгдэж байгаа маргааны төрөл, анхаарах асуудлын талаар мэдээлэл хийж, иргэд, албан хаагчдаас асуусан асуултад хариулж, санал солилцов.
Мөн Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Ө.Сувдаа, шүүгчийн туслах Ж.Энхчимэг нар шүүхэд мэдүүлэх эрх, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрхэн оролцдог болох, түүний ач холбогдлын талаар мэдээлэл өгч, иргэдэд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, иргэдийн төлөөлөгчийн эрх үүрэг, шүүхэд нэхэмжлэл гаргах ерөнхий мэдээллийг агуулсан гарын авлага тараалаа.
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР