“Хуульчийн про боно өдөр-2024”-т оролцлоо
2024-05-02 00:00:00 | 203Монголын хуульчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Хуульчийн Про Боно өдөр-2024” өдөрлөг орон даяар 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулагдлаа.
Тус өдөрлөгт Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газар оролцож, иргэдэд шүүхэд мэдүүлэх эрх, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр оролцохын ач холбогдлыг таниулах чиглэлээр мэдээлэл өгч, бусад сонирхсон асуултад хариулж, гарын авлага тарааж үйлчиллээ. Энэ үеэр шүүхийн салбар архиваас хуулбар, лавлагааг төлбөргүй гарган өгсөн байна.
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
. . .