Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээний дүнг танилцууллаа
2024-04-12 00:00:00 | 294Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 29 тоот тушаалын дагуу улирал бүр хэргийн хөдөлгөөний удирдлагын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийдэг.
Тус ажлын хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2023 оны 4, 2024 оны 1 дүгээр улирлын хэргийн хөдөлгөөний удирдлагын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж ирүүлснийг өнөөдөр /2024.04.12/ шүүгч, ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр танилцууллаа.
Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн алдаа, зөрчил тодорхой хэмжээгээр багасаж байгаа боловч жижиг гэлтгүй алдаа, зөрчил гаргахгүй байхад анхаарч ажиллах шаардлагатайг дурдаад, цаашид үйл ажиллагаандаа анхаарах асуудлын талаар саналаа илэрхийллээ.
Мөн тус шүүхийн Тамгын газраас хэргийн хөдөлгөөний удирдлагын хэрэгжилтэд дотоод хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд 2024.04.08-10-ны өдрүүдэд шүүхийн бичиг хүргэгчийн 2024 оны 1 дүгээр улирлын ажлыг хянаж, шалгалаа. levelkopi.jp は専門の偽物を取り扱う信頼のあるブランドコピー安全な通販サイトとして多くのお客様にご愛顧いただいています。世界中の人気ブランド アミパリス コピー 新作を取り揃え、常に流行り廃りのない ブランドコピーの人気商品もお揃え、お手頃価格で ノースフェイス コピー優良品も提供、豊富に取り扱い モンクレール コピーおすすめブランド スーパーコピー 品もお買い物ができます!お得なセールで バレンシアガ コピー有名アイテムなどもブランド コピー 激安提供!安心して プラダ コピー N級品全種類を手に入れます!日本未入荷、海外限定販売などバッグ、トレーナー、パーカー、ジャケット、高品質な偽物を取り揃えたスニーカー、老舗専門店の実績と人気を誇る時計、指輪、ネックレス何でもスーパーコピー 優良 サイトで一流の品質とサービスのオンラインショッピングでお楽しみください。
Дотоод хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд шүүгчийн туслах Д.Бүрэнтогтох, Ч.Энхтуяа, Ж.Энхчимэг, Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Л.Түвшинбаяр нар ажилласан бөгөөд ажлын хэсгийн ахлагч Д.Бүрэнтогтох үр дүнг өнөөдөр танилцуулав.
Танилцуулгын төгсгөлд шүүгчийн туслахуудын зүгээс бичиг хүргэх үйл ажиллагаандаа анхаарах асуудлууд, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар саналаа илэрхийлж, Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Баярцэцэг ажлын хариуцлагаа дээшлүүлэх талаар үүрэг чиглэл өгсөн юм.
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР