МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДРИЙН ХҮРЭЭНД ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
2024-03-18 00:00:00 | 156Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Говь-Алтай аймаг дахь Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд зохион байгуулагдсан “Цол бүхэн сайхан” тэмцээнд тус аймаг дахь шүүхийн шүүгч, ажилтнууд амжилттай оролцлоо.
Тус тэмцээний “Буудлага”-ын төрөлд Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох багаараа гутгаар байрт шалгарч, хүрэл медаль, “Теннис”-ийн төрөлд шүүгчийн туслах Б.Ундармаа багаараа дэд байрт шалгарч, мөнгөн медалийн эзэн боллоо.
Мөн тус арга хэмжээний үеэр эрхэлсэн салбартаа үр бүтээл, идэвх зүтгэлтэй ажиллаж, амжилт гаргасан алба хаагчдыг шагнасан бөгөөд аймгийн Засаг Даргын “Жуух бичиг”-ээр Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах Д.Бүрэнтогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар шагнууллаа.
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР