”АЯГАНЫ СОЁЛ” АЯНД ШҮҮХИЙН ХАМТ ОЛОН НЭГДЛЭЭ
2024-02-13 00:00:00 | 103Соёл, урлагийн салбарын албан хаагчид “Говь-Алтай 80+” эрүүл мэндийн хөтөлбөрт нэгдэж, “Аяганы соёл” аяныг санаачлан аймаг, сумын нийт төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг энэхүү аянд нэгдэхийг уриалан ажиллаж байна. Сар шинийн баяраар айл хотол, ахан дүүс, найз нөхөд, хамт олондоо зочлон золгохдоо Монгол соёлоо эрхэмлэн зочилж, түгээн дэлгэрүүлэх үйлсэд нэгдэж, эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй “Аяганы соёл” аяныг дэмжлээ.
Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.
. . .