ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ “СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023” АЯНЫ ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН АРГА ХЭМЖЭЭНД ХАМРАГДАВ
2023-09-22 14:52:22 | 92“Алсын хараа-2050” хөгжлийн бодлогын хүрээнд бүх нийтийн соёлын боловсрол, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор улсын хэмжээнд зохион байгуулж буй “СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023” аян Говь-Алтай аймагт 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн явагдаж байна.
Тус аяны хүрээнд 2023.09.18-ны өдөр “Соён гэгээрүүлэх илтгэл” арга хэмжээ зохион байгуулагдсан бөгөөд СУИС-ын Соёлын сургуулийн Соёл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор Ph.D. Б.Мөнхбадрал \"Үндэсний нэгдмэл үнэт зүйл ба соёлын дархлаа\" сэдвээр, Урлаг судлаач, МУК, СУИС-ийн хүндэт профессор, “Монгол хөөмэй” холбооны тэргүүн, МУУГЗ А.Цэдэн-Иш “Соёлын сэргэлт-Ардын урлаг” сэдвээр тус тус илтгэл тавьсан ба шүүхийн Тамгын газрын дарга Ж.Ганболд, шүүгчийн туслах Ч.Энхтуяа нар хамрагдлаа.
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
. . .