-1

Уулзалт-ярилцлага зохион байгууллаа

2023-01-10 16:49:21    |   184

Шүүхийн 01 дүгээр сарын ажил хариуцсан багаас санаачлан хууль сурталчлах ажлын хүрээнд Говь-Алтай аймгийн Хантайшир-Өргөө цэцэрлэгийн багш, ажилтнуудтай Үндсэн хуулийн эрх зүй, эрүү, иргэний эрх зүйн чиглэлээр мэдээлэл хийж, уулзалт-ярилцлага зохион байгууллаа.

Уулзалтад сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн урилгаар оролцсон ба Монгол Улсын Үндсэн хуулийн бүтэц, үзэл баримтлал, нэмэлт, өөрчлөлт, эрүү, иргэний эрх зүйн харилцааны ойлголт, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны үе шат зэрэг асуудлаар мэдээлэл хийж, асуусан асуултад хариулж, санал солилцлоо.phim luyen nghe tieng anh Phim truyền hình ngắn phim ảnh wakestudent.com

Уулзалт-ярилцлагын төгсгөлд багш, ажилтнуудад брошюр тарааж ажиллав.

 
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .