ШҮҮХИЙН ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛИЙН ДЭРГЭД “ӨГЛӨӨ КЛУБ” БАЙГУУЛАГДЛАА
2022-05-04 12:30:23 | 100Тус клубын зорилго нь шүүгч, ажилтнууд өглөөд өөртөө цаг гарган, өөрийгөө хөгжүүлэх, багаар хамтран ажиллах чадварыг дээшлүүлэхэд оршино.
Өглөө клуб нь сайн дурын гишүүнчлэлтэй бөгөөд гишүүд долоо хоног бүрийн мягмар, пүрэв гаригт өглөө 8 цагт цугларч, нэг цагийг өөрийнхөө үнэ цэнийг өсгөж, өөрийгөө бүх л талаас нь хөгжүүлэхэд зарцуулах юм.
Өөртөө зарцуулсан бүхэн өөрт үлддэг болохоор өөрийгөө хөгжүүлэх гэдэг үнэхээр сайхан. Тиймээс цаг, эрч хүч бүхнээ өөртөө зоригтой зориулах нь та биднийг улам хүчирхэгжүүлдэг билээ.
Өнөөдөр алдарт эрдэмтэн Альберт Эйнштейнийн өөрийн ажил, амьдралд нь тохиолдсон алдаа оноо, амжилт бүтээлийнхээ талаар зөвлөж үлдээсэн сонирхолтой бөгөөд ашигтай 10 зөвлөгөөний талаар ярилцаж, цаашид ажил, амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх талаар өөрсдийн санал бодлоо солилцон, цагаа үр бүтээлтэй, сонирхолтой өнгөрүүллээ.
. . .