“Монгол наадгай” тэмцээн зохион байгууллаа
2022-05-02 16:42:15 | 185Шүүхийн залуучуудын зөвлөлийн сургалт, танин мэдэхүйн хэсэг, 5 дугаар сарын ажил хариуцсан баг хамтран шүүхийн “ҮНДЭСНИЙ ХУВЦАСТАЙ ӨДӨР”-ийг тохиолдуулан байгууллагын стресс менежментийн хүрээнд шүүгч, ажилтнуудын хамтран ажиллах чадварыг дээшлүүлэх, үндэсний өв соёл, уламжлалаа сэргээн өвлөн уламжлах зорилгоор “Монгол наадгай” тэмцээнийг өнөөдөр /2022.05.02/ зохион байгууллаа.
Тус тэмцээнд нийт шүүгч, ажилтнууд 4 багт хуваагдан шагайн олон төрөлт тэмцээнээр авхаалж самбаа, авьяас чадвараа сорин өрсөлдөж, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах ахлагчтай “Соёмбо” баг нийлбэр дүнгээр тэргүүлэн, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.phim luyen nghe tieng anh Phim truyền hình ngắn phim ảnh wakestudent.com
Хоймортоо тоглох хүүгийн наадгай шагай
Хотондоо налайх сүргийн хишиг шагай
Хожим уулзах залуусын нь болзоо шагайндаа
Хотол монголын сайны бэлгэдэл шагайндаа
Тэгш дөрвөлжин шагайндаа
Тэнгэрлэг хувь буянаа хурааж
Таван хошуу малын хишгээ
Талын монголчууд атгаж явдаг юм.