-1

Шинэчлэн батлагдсан журам, аргачлалын лавлагаа бэлтгэж, шүүхийн захиргааны ажилтнуудад гардуулав

2022-04-27 10:40:37    |   102


Тус Шүүхийн Тамгын газар нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шинэчлэн батлагдсан журам, аргачлалыг шүүхийн захиргааны ажилтнуудад танилцуулах, журмын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд тухай бүр сургалтыг зохион байгуулж, “журам, аргачлалын лавлагаа”-г бэлтгэн, шүүхийн захиргааны ажилтнуудад хүргэж байна. 
Лавлагааг бэлтгэхдээ шинэчлэн батлагдсан журам, аргачлалын тухайн ажилтанд холбогдох заалт тус бүрийг эмхэтгэн нэгтгэж, “журам, аргачлалын лавлагаа”-г албан тушаал тус бүрээр бэлтгэсэн ба шүүхийн захиргааны ажилтнуудад гардуулах арга хэмжээг тухай бүрт зохион байгуулж байна. 

\"\"\"\"
Өнөөдөр /2022.04.27/ шүүхийн Тамгын газрын дарга Ж.Ганболд “Хэргийн хөдөлгөөний нэгдсэн систем ашиглах журам”, “Шүүхийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх журам”, “Хавтаст хэрэг илгээх, хүлээн авах журам”, “Шүүхэд албан хэрэг хөтлөх журам”, хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал зэрэг 9 журам, аргачлалын лавлагааг эмхэтгэснийг шүүхийн захиргааны ажилтнуудад гардуулж, өдөр тутамдаа харж, уншиж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болголоо. 
\"\"
\"\"\"\"
Үүнтэй холбоотойгоор шинэчлэн батлагдсан журам, аргачлалын хэрэгжилтэд дотоод хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхээр төлөвлөж, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

. . .