-1

Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтарсан уулзалт-ярилцлага зохион байгууллаа

2022-03-23 15:41:55    |   92

\"\"
Шүүхийн 3 дугаар сарын ажил хариуцсан багаас санаачлан шүүхийн шийдвэрийн биелэлт, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тулгарч буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилгоор шүүх, шүүхийн Тамгын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хамтарсан уулзалтыг өнөөдөр /2022.03.23/ шүүхийн сургалтын танхимд зохион байгууллаа.
\"\"
\"\"
Уулзалтад тус аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч нар, шүүхийн Тамгын газрын дарга Ж.Ганболд болон шүүхийн захиргааны ажилтнууд, аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, шийдвэр гүйцэтгэгч нар оролцлоо.
\"\"
Уулзалтыг Шүүхийн Тамгын газрын дарга Ж.Ганболд нээж үг хэлсэн ба шийдвэр гүйцэтгэх тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Б.Оюунтуяа иргэн, захиргааны хэргийн шүүхийн гүйцэтгэх хуудасны өмнөх оны үлдэгдэл болон 2021 онд шинээр хүлээн авсан гүйцэтгэх хуудасны биелэлтийн талаарх мэдээллийг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, ахмад Г.Мөнхзул хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа, зөрчлийн хэргийн шийдвэр гүйцэтгэлийн талаарх мэдээллийг тус тус танилцууллаа.
\"\"
Үүний дараа Ерөнхий шүүгч, шүүгч нар тус тусын шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар ШШГГазрын дарга, шийдвэр гүйцэтгэгч нараас асуулт асууж, шүүхийн шийдвэрийн бодит биелэлтийн талаар санал, дүгнэлтээ илэрхийллээ.
\"\"
Уулзалтын төгсгөлд Шүүхийн тамгын газрын дарга Ж.Ганболд тус уулзалтыг тодорхой үр дүнд хүрсэн, чөлөөтэй ярилцаж харилцан ойлголцсон уулзалт боллоо гэдгийг тэмдэглээд ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн хэрэг маргаантай холбоотойгоор гарсан шийдвэрийг биелүүлэх ажилд тус аймгийн Төрийн аудитын газартай хамтран ажиллах саналыг хэлж, ажлын амжилт хүссэнээр уулзалт-ярилцлага өндөрлөлөө.
\"\"

. . .