Шинэчлэн батлагдсан журмуудыг танилцуулав
2022-03-16 15:06:12 | 91Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж байгаатай холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шинэчлэн баталсан журмуудыг тухай бүрд шүүгч, ажилтнуудад танилцуулах, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх, хэвшүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолоор шинэчлэн батлагдсан “Анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журам”, “Шүүхийн шийдвэрийг цахим хуудаст байршуулах журам”, “Хэргийн хөдөлгөөний нэгдсэн систем ашиглах журам”-ыг 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр шүүгч, ажилтнуудад тус тус танилцуулж, шүүхийн захиргааны ажилтнууд үйл ажиллагаандаа хэрхэн хэрэгжүүлэх талаар харилцан санал солилцлоо. Шүүхийн Тамгын газрын дарга Ж.Ганболд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд шинээр батлагдсан журмуудыг үйл ажиллагаандаа бүрэн хэрэгжүүлж ажиллах чиглэлийг нийт шүүхийн захиргааны ажилтнуудад үүрэг болголоо.Мөн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн журмуудын хэрэгжилттэй холбоотойгоор дотоод зохион байгуулалтын арга хэмжээг хэрхэн зохицуулах талаар саналаа илэрхийлж, шүүгч шүүхийн шийдвэрийг хугацаандаа гаргаж байгаа эсэхэд хэрхэн хяналт тавих, эрх зүйн актыг нэгдсэн системд хугацаа алдаж баталгаажуулдаг асуудал гарч байгааг дурдаж, энэ чиглэлээр анхаарч, уялдаа холбоотой ажиллах шаардлагатайг дурдсан юм.
. . .