Сургалтад хамрагдлаа
2022-03-04 09:24:32 | 99Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, цахим шилжилтийн бодлого, зорилттой уялдуулан төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр төрийн сангийн цахимжуулалтыг үе шаттай нэвтрүүлж байгаа билээ.
Тус ажлын хүрээнд төсөвт байгууллагуудын дарга, нягтлан бодогч, сумдын төрийн сангийн мэргэжилтнүүдэд зориулсан “Төрийн албаны цалингийн нэгдсэн системээр дамжуулан цалингийн гүйлгээг цахимаар баталгаажуулж, илгээх” сургалт, туршилтыг өнөөдөр /2022.03.04/ Говь-Алтай аймгийн Засаг Даргын Тамгын газраас зохион байгуулсан ба сургалтад Шүүхийн Тамгын газрын нягтлан бодогч Э.Баярмагнай хамрагдлаа.
. . .