-1

Шүүхийн залуучуудын зөвлөлийн лого бүтээх уралдааныг дүгнэв

2022-02-22 17:43:38    |   106

\"\"
“Шүүхийн залуучуудын зөвлөлийн үйл ажиллагааны журам”-ын 3.2-т зааснаар зөвлөл логотой байж болно гэж заасан ба удирдах зөвлөлийн гишүүдийн хуралдаанаар лого бүтээх уралдааныг зарлан явуулах шийдвэр гарсан билээ. 
Тус шийдвэрийн дагуу шүүхийн залуучуудын зөвлөлийн гишүүдийн дунд лого бүтээх уралдааныг зарлан явуулж, өнөөдөр /2022.02.22/ дүгнэлээ.
\"\"
Уралдаанд оролцсон бүтээлүүдээс шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандахын ирүүлсэн, зөвлөлийн үйл ажиллагааны онцлогийг илэрхийлсэн, утга агуулгын хувьд шинэлэг, орчин үеийн шийдэл бүхий бүтээл шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасныг шүүхийн залуучуудын зөвлөлийн тэргүүн Н.Оюунбилэг  гардуулж, нийт гишүүдийн зүгээс баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ. 
\"\"
Тус логог цаашид зөвлөлийн онцлох тэмдэг болгож, үйл ажиллагаандаа ашиглахыг нийт гишүүд зөвшөөрлөө. 
ШҮҮХИЙН ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛ

. . .