-1

“Өвлөн уламжлагч” үзэсгэлэн зохион байгууллаа.

2022-02-11 18:38:06    |   102


Шүүхийн залуучуудын зөвлөлийн соёл-урлагийн хэсэг, шүүхийн 2 дугаар сарын ажил хариуцсан багаас санаачлан Усан бар жилийн сар шинийн баярыг тохиолдуулан “Өвлөн уламжлагч” үзэсгэлэнгийн арга хэмжээг өнөөдөр /2022.02.11/ зохион байгууллаа.

Тус арга хэмжээ нь үндэсний өв, соёл, түүхэн уламжлалыг хадгалсан, өвөг дээдсээс уламжлан ирсэн соёлын биет өвийг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, тайлбарлан таниулах зорилгоор зохион байгуулагдсан ба шүүгч, ажилтнууд 4 баг болж, өөрт хадгалагдаж буй өв уламжлагдаж ирсэн эд зүйлсээр үзэсгэлэн гаргаж оролцсон юм.


\"\"
\"\"
Үзэсгэлэнд оролцсон эд, хэрэгсэл, бүтээлүүдийг түүхэн ач холбогдол, насжилт зэрэг шалгуур үзүүлэлтээр шалгаруулахаар Говь-Алтай аймгийн соёл, урлагийн газар, Аймгийн музейн хамт олныг урьж оролцууллаа.
Үзэсгэлэнгийн арга хэмжээг Шүүхийн Тамгын газрын дарга Ж.Ганболд нээж үг хэлсэн ба нээлтийн арга хэмжээний дараа Говь-Алтай аймгийн музейн бүртгэл мэдээллийн санч н.Нэргүй соёлын өв, түүний ангилал, соёлын өвийн бүртгэл мэдээллийн сангийн тогтолцоо, мэдээллийн санд бүртгэлтэй дурсгалын тоо зэрэг сэдвийн хүрээнд танилцуулга хийж, сонирхсон асуултад хариулт өгсөн юм. 
\"\"
Үүний дараа Говь-Алтай аймгийн соёл, урлагийн газар, Аймгийн музейн мэргэжлийн ажилтнууд багуудын үзэсгэлэнд ирүүлсэн 100 гаруй эд зүйл, хэрэгсэл, бүтээлүүдийг үзэж, танилцуулгыг сонсож, асуулт асууж, соёлын өвийн талаар сонирхолтой түүхэн баримтуудыг харилцан ярилцаж, шалгаруулалтыг явууллаа. 
\"\"\"\"
Үзэсгэлэнд үндэсний уламжлалт, өвлөгдөж ирсэн, түүхэн ач холбогдолтой хамгийн олон эд зүйл, хэрэгсэл, бүтээлээр амжилттай оролцсон сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа ахлагчтай “Тусгаар тогтнол” баг “Өвлөн уламжлагч” багаар; 
\"\"
Хамгийн олон өвийг хадгалж, хэрэглэж, түгээн дэлгэрүүлэх үйлсэд бодит хувь нэмрээ оруулж байгаа сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа шүүхийн шилдэг “Өвлөн уламжлагч”-аар шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
\"\"
Үзэсгэлэнд ирүүлсэн бүтээлүүдээс үе дамжин уламжлагдаж ирсэн, түүхэн ач холбогдолтой өвийг шалгаруулж, Говь-Алтай аймгийн соёл, урлагийн газраас соёлын өвд бүртгэж “Батламж” олгосон юм. 
\"\"\"\"
\"\"\"\"\"\"\"\"\"\"

Бидний урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэн Говь-Алтай аймгийн соёл, урлагийн газар, Музейн хамт олонд талархал илэрхийлье.

Соёлын өвийг эрхэмлэн дээдэлж, өвлөн уламжлах 
ариун үйлс дэлгэрэх болтугай.

. . .