-1

“Шүүх хуралдааны явцыг мэдээлэх цахим систем”-ийн ашиглалтыг шалгаж, үр дүнг танилцууллаа.

2022-02-11 12:09:16    |   96


Шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод байх зарчмыг хангах, иргэн төвтэй шүүхийн үйлчилгээг бий болгож, хүртээмжийг нэмэгдүүлэх, цахим систем ашиглан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэдээллээр иргэд олон нийтийг түргэн шуурхай хангах зорилгоор “Шүүх хуралдааны явцыг мэдээлэх цахим систем” буюу www.live.shuukh.mn цахим хуудсыг 2020 оны 9 дүгээр сараас эхлэн үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байгаа билээ. Тус системээс шүүх хуралдааны тов, тойм, явц зэрэг шүүх хуралдаантай холбоотой бүхий л мэдээллийг авах боломжтой байдаг.
\"\"
Шүүхийн 2 дугаар сарын ажил хариуцсан багийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу  “Шүүх хуралдааны явцыг мэдээлэх цахим систем”-ийн мэдээллийг бүрэн, зөв бүртгэж байгаа эсэхийг 7 хоногт 1 удаа шалгаж, шүүгч, ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд танилцуулж байхаар төлөвлөсөн ба энэ 7 хоногт бүртгэсэн шүүх хуралдааны тоо, бүртгэлийн явц, илэрсэн зөрчлийн талаарх мэдээллийг сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Л.Отгонбаяр танилцууллаа. 
Цаашид дээрх арга хэмжээг тогтмол хэрэгжүүлж, өдөр тутамд хяналт тавих чиг үүрэг бүхий Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн шүүгч, ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд мэдээллийг тухай бүрт танилцуулж ажиллахаар шийдвэрлэлээ.

. . .