-1

Сэтгэл зүйч нартай уулзалт зохион байгууллаа.

2022-01-05 16:37:11    |   76

Шүүхийн Тамгын газрын дарга Ж.Ганболд тус аймаг дахь гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын сэтгэл зүйч Б.Мөнхзаяа, Ц.Цэнд-Аюуш нарыг өнөөдөр /2022.01.05/ хүлээн авч, эвлэрүүлэн зуучлагч Ө.Сувдаа, эвлэрүүлэн зуучлагчийн туслах ажилтан Л.Түвшинбаяр нарыг байлцуулан уулзлаа. 
\"\"
Уулзалтаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд сэтгэл зүйчийг хэрхэн оролцуулах, гэр бүл салалттай холбоотой өргөдөлд сэтгэл зүйчтэй хамтарч ажиллагаа явуулах, эвлэрэх иргэдийн тоог нэмэгдүүлэх арга хэмжээний талаар харилцан санал солилцож, гэр бүлийн гишүүдэд зориулан цуврал, багц сургалтыг зохион байгуулахаар харилцан ярилцлаа. 
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь орон тооны сэтгэл зүйчтэй болсонтой холбоотойгоор 2022 онд гэр бүлийн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд сэтгэл зүйчийг оролцуулж, байнга хамтран ажиллах талаар саналаа илэрхийлж, уулзалтын төгсгөлд хамтран ажиллах санамж бичгийг байгуулахаар боллоо.


. . .