-1

Шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааны тайланг хэлэлцүүлэв.

2021-12-10 17:22:40    |   100

\"\"

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т “Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Тамгын газар үйл ажиллагаагаа Ерөнхий зөвлөлд тайлагнана.”, Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журмын 12.3-д “Тамгын газар төлөвлөгөөний биелэлтийг ... бүтэн жилээр нэгтгэн гаргах бөгөөд ... жилийн эцэст хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, тухайн шүүхдээ танилцуулна.”, Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.5.2-т “... Төсвийн шууд захирагч 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор харьяалах төрийн захиргааны төв байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлнэ...” гэж тус тус заасныг үндэслэн Говь-Алтай аймаг дахь шүүхийн тамгын газрын 2021 оны үйл ажиллагааны тайланг нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад танилцууллаа.
\"\"
\"\"
\"\"

Тус Шүүхийн Тамгын газар бүтэн жилд хийсэн ажлуудаа тайлагнаж, шүүгч, ажилтнууд тайлантай холбогдуулан санал дүгнэлтээ илэрхийлэв.
Шүүгч, ажилтнуудаас гаргасан санал хүсэлтийг байгууллагын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгаж, хэрэгжүүлж ажиллахаар болов.

. . .