-1

2013 оны Худалдан авах ажиллагааны жагсаалт батлагдлаа

2021-10-06 14:44:30    |   326

Монгол улсын төсвийн хөрөнгөөр 2013 онд шинээр зохион байгуулж хэрэгжүүлэх  789 хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний 399-ыг нь Худалдан авах ажиллагааны газар хэрэгжүүлэх бөгөөд 390 (Өөрийн хэрэгцээнд-101, Их засвар-33, Орон нутагт хэрэгжүүлэх 243, Төрийн нууцад хамаарах-13) төсөл арга хэмжээ нь бусад байгууллагуудаар хэрэгжихээр байна.  

Худалдан авах ажиллагааны газар 2013 онд Улсын хэмжээнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах нийт 399 ажлыг зохион байгуулах бөгөөд үүнээс  76 бараа, 252 ажил, 71 үйлчилгээ (зөвлөх)-ний ажил байна.

Монгол улсын 2013 оны Төсвийн тухай хуулиар Яам, агентлаг, байгууллагуудын өөрийн хэрэгцээнд худалдан авах 101 төсөл арга хэмжээ  батлагдсан байна.

Монгол улсын Сангийн яам, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны КОИКА агентлагтай хамтран 2011-2012 онуудад “Монгол улсад цахим худалдан авах ажиллагааг нэвтрүүлэх” төслийн I үе шатыг хэрэгжүүлж, одоогийн байдлаар нийт 8 тендерийг цахим хэлбэрээр зохион байгуулаад байна.

Монгол улсын шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тендерийн будлиан, авлига, хээл хахуулийг халах зорилгоор төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг 100% онлайн хэлбэрт шилжүүлэхээр тусгасан.

Энэ зорилтын хүрээнд Худалдан авах ажиллагааны газар  2013 онд зарлах нийт тендерийн 20-35% цахим худалдан авалтын хэлбэрээр зохион байгуулна.

Мөн “Монгол улсад цахим худалдан авах ажиллагааг нэвтрүүлэх” төслийн II үе шатыг хэрэгжүүлэх төслийн саналыг боловсруулж БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлагийн 2014 онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт тусгуулахаар Эдийн засгийн хөгжлийн яаманд хүргүүлээд байна .

 

Үүний дагуу Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газар, Шүүхийн тамгын газрын хамтын ажиллагааг RFID технологийг нэвтрүүлэх замаар шинэ шатанд гаргахаар тохиров. Тухайлбал, албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагааны явцыг хянахад RFID технологийг ашиглан тогтоол, захирамжийн биелэлтийг цаг тухайд нь бүртгэх систем бий болгохоор төлөвлөж байна. Цагдаагийн газраас ирүүлэх мэдээлэлд RFID сканнер ашиглан хурдан, алдаагүй хүлээн авах, шүүхийн шийдвэрийн дагуу эрэн сурвалжлагдаж буй этгээдийн байршлыг бодит цагийн горимд хянах боломж бүрдэнэ. where to buy rfid card.Мөн шүүх, цагдаагийн байгууллагын албан хэрэг хөтлөлт, баримт бичгийн эргэлтийг RFID-ээр коджуулан, аюулгүй байдал, хяналтын тогтолцоог сайжруулахаар боллоо. best rfid blocking cards.Эдгээр арга хэмжээ нь шүүхийн тогтоолын биелэлтийг түргэтгэж, хамтын ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

. . .