-1

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2021-09-22 14:26:00    |   101

\"\"
        Говь-Алтай аймаг дахь Шүүхийн Тамгын газар, Прокурорын газар “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээ өнөөдөр /2021.09.22/ аймгийн төв талбайд зохион байгуулагдаж байна. 
\"\"
          Тус арга хэмжээнд Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Баярцэцэг, ШХНБД Ө.Халиунаа, Эвлэрүүлэн зуучлагч Ө.Сувдаа нар иргэдэд нээлттэй үйлчилж, шүүхэд хэрхэн нэхэмжлэл, хүсэлт, өргөдөл гаргах, нэхэмжлэл, хүсэлт гаргахад анхаарах асуудал, эвлэрүүлэн зуучлалын талаар мэдээлэл хүргэж, гарын авлага, брошур тарааж, иргэдийн сонирхсон асуултад хариулж ажиллалаа. 
\"\"
          Мөн шүүхийн үйлчилгээний талаар санал асуулгын хуудас бөглүүлж, иргэдийн санал бодлыг судалж, цаашид үйл ажиллагаандаа анхаарах асуудлуудыг тодорхойллоо.

. . .