-1

Шүүх хуралдааны хойшлолтын судалгааны дүнг танилцуулав.

2021-07-08 12:20:11    |   97

\"\"
Шүүхийн тамгын газрын 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу өнөөдөр /2021.07.08/ 2021 оны 2 дугаар улирлын байдлаар шүүх хуралдаан хойшлогдсон шалтгаан нөхцөлийг судалсан судалгааны дүнг Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Баярцэцэг шүүгч, ажилтнуудад танилцууллаа. 
Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн “Шүүх хуралдаан хойшлолтын нөхцөл шалтгааныг судалж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэх нь иргэдэд чирэгдэл үүсгэхээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хувьд өндөр үзүүлэлттэй байгаа 2 шалтгааныг бууруулах асуудалд анхаарч ажиллах шаардлагатай” гэдгийг дурдаж, шүүгчийн туслахуудад хэрхэн ажиллах талаар чиглэл өглөө. 
\"\"
2021 оны 4 дүгээр сард тус аймагт Коронавируст халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор хатуу хөл хорио тогтоосон, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн зэрэг хүчин зүйлээс шалтгаалж шүүх хуралдаан хойшлогдох шинэ нөхцөл байдал бий болсон. 
Үүнтэй холбоотойгоор тус аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн хойшлогдсон шүүх хуралдааны 40,3 хувь нь дээрх шалтгаанаар хойшлогджээ.

. . .