НЭГДСЭН СИСТЕМ /ЭРҮҮ, ИРГЭН, ЗАХИРГАА, ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ/-ҮҮДЭД ГАРГАСАН АЛДААГ ЗАСВАРЛАСАН “АЛДААНЫХУУДАС”-Д ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙЛЭЭ.
2021-07-02 12:15:01 | 101Шүүхийн захиргааны ажилтнууд нэгдсэн систем /эрүү, иргэн, захиргаа, эвлэрүүлэн зуучлал/-үүдэд алдаатай ажиллагаа хийсэн тохиолдолд “Алдааны хуудас” бөглөж, Тамгын газрын даргын зөвшөөрлөөр алдааг тухай бүрт засварлан ажилладаг.
2021 оны эхний хагас жилийн байдлаар бүртгэл хяналтын нэгдсэн систем /эрүү, иргэн, захиргаа, эвлэрүүлэн зуучлал/-үүдэд гаргасан алдааг засварласан “Алдааны хуудас”-д дүн шинжилгээ хийж, дүнг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Баасанцэрэн шүүхийн захиргааны ажилтнуудад танилцууллаа.
Цаашид бүртгэл хяналтын нэгдсэн системүүдээс цаг тухай бүрт дугаар авах асуудалд хувийн зохион байгуулалттай ажиллах, эрх зүйн актын төрлийг зөв сонгох, нэгдсэн систем ачаалж байхад дахин өөр үйлдэл хийхгүй байх зэрэг анхаарах асуудлуудыг тодорхойлж, системийн хэрэглэгчээс шалтгаалахгүйгээр гаргасан алдааг засварлах асуудалд санал солилцлоо.
. . .