“ЦУСАА БЭЛЭГЛЭЖ, ЦОХИЛОХ ЗҮРХ БҮХНИЙГ АВАРЪЯ” челленжид нэгдлээ.
2021-06-16 11:39:21 | 87Цусны донорын тэмдэглэлт өдрийн хүрээнд Говь-Алтай аймгийн Улаан загалмайн хороо, аймгийн Цусны алба хамтран аж ахуй нэгж албан байгууллагуудын дунд 2021.06.14-ний өдрөөс 2021.07.15-ны өдрийг хүртэл аюулгүй цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээг хангах, цар тахлын үед сайн дурын авлагагүй цусны доноруудын эгнээг өргөжүүлэх, яаралтай үед аюулгүй хангалттай цусны нөөцийг бүрдүүлэх зорилгоор “ЦУСАА БЭЛЭГЛЭЖ, ЦОХИЛОХ ЗҮРХ БҮХНИЙГ АВАРЪЯ” челленжийг эхлүүлсэн билээ.
Цус бэлэглэсний дараа хэдхэн цагийн дотор бидний цусны эзлэхүүн хэвийн байдалдаа орж, өдөр тутмын хийдэг ажлаа хийхэд ямар нэг нөлөө байдаггүй. Цус бэлэглэсэн донорын цус идэвхтэй төлжин цусны урсгалд шинэ эсүүд орж, бодисын солилцоо идэвхжин цус шингэрч зүрхэнд очих ачаалал багасах зэргээр эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг. Иймд албан хаагчдын эрүүл мэндийг дэмжиж, нийгмийн хариуцлагын хүрээнд тус челленжид бид нэгдэж, өнөөдөр /2021.06.16/ цусаа бэлэглэлээ.
. . .